Амьдрал өөрөө баялаг

. 2011-03-26 - Би жаргалтай

Замд таарсан цэцэгсээс аль сайхныг нь түүсээр
Залуу хүн сэтгэлдээ зуун цэцэг тэвэрвээ
Зун зуны цэцгэс хатах нь хатаж гээгдэх нь гээгдсээр
Зуун сайхан цэцэгнээс ганцхан Цагаан-Уул үлдэвээ
Хайрласан сэтгэл минь намайг зовоох юм
Хором, мөч бүрт чамайг минь бодогдуулах юм
Харилцах цонхоор чиний минь бичсэн
Хайр шингэсэн мессежүүдийг
Нэгийг нь ч үлдээлгүй бүгдийг нь уншиж
Нэмээд бас түүхийг нь онгичиж
Мартчих вий гэж эргэн санаж
Магад хүн уншчих вий гэж устгаж
Өдөржин ажлын ширээний ард
Өөр зүйлийг, гагцхүү чамайг бодож
Өмнөх ажлаа хойш нь тавьж
Өрөөлд тэгээд зэмлүүлж суух
Тийм л байдалд би чинь орчихлоо
Тэгсэн хэр...
Шууд холбоос

. 2010-12-23 - Шүлэг бид хоёр

Гунигласан сэтгэлээ би бусдад илэрхийлж чаддаггүй юм
Гутранги үзэлтэй гэж чичлэгдэхээсээ айдаг биз ээ
Гуравхан үгийг шүлэг болгох гэж хичээх юм
Гуйлагчингаас илүү сэтгэж амьдрах гэсэндээ тэр бизээ
     Хааяа би сэтгэлээсээ ундрах хэдэн үгсийг
     Хавж нийлүүлэн шүлэг болгох гэж оролдох юм
     Хайр дурлал, хагацал зовлонг мэдэрсэн зүрхнийхээ шивнээг
     Хагас нүүрэн дээр ч болтугай үлдээх гэж зүтгэх юм
Будилж төөрсөн амьдралаа би шүлэгт шингээн
Бугшсан сэтгэлээ нэг сайн онгойлгомоор санагдах юм
Бусадтай хуваалцаж жаргал зовлонгоо дэлгэлээ гээд ч яахав
Буруу эхлэх юм бол буруутгагдаж мэдэх хорвоо юм х...
Шууд холбоос

. 2010-11-29 - Чи мэдээгүй

Хөгжилтэй цэцэгст инээдээ нэмэрлэчихээд
Хөхрөх униараар нүдээ угаачихаад
Харуусал гунигаа салхинд дайж нисгээд
Харин өөрөөр би шүүдэр болчихсон...
Нарны гэрэлд солонгорон гялбаад
Намайг жаргалдаа бялууран байхад
Чи тэнд, шүүдэр туучсан нүцгэн хөлөнд чинь
Чийг болж би шингэчихсэн, чи мэдээгүй...
Шууд холбоос

. 2010-11-29 - Шаналж байна шүү

Ураад хаясан зураг шиг сэтгэл шаналангуй
Уржигдар чиний явсан мөрийг цас дарчихаж
Хөлд минь бужигнах шаргал навчис шиг
Хачин замбараагүй уй гуниг дүүрчихэж
Сүүлчийн удаа чи надад ирэхдээ
Сэтгэлээ хаа нэгтээ гээсэн байна
Гээсэн сэтгэлийг чинь би чамаас нэхэж
Гэрийнхээ цонхыг цанттал уйлсан байна
Тэглээ гээд чи надад ирэхгүй
Тэнгэрийн од шиг алсарсан байна
Гэнэхэн сэтгэлд минь үлдээсэн уй гунигийг минь
Гэрэлт бүхний инээмсэглэл арилгаж чадахгүй байна
...
Шууд холбоос

. 2010-11-19 - Чи мэдэхгүй л дээ

Зүрх чиний төлөө цохилж байхад яаж мартах юм?
Зүүд шөнө болгон үгүйлж байхад яаж мартах юм?
Нүд чамайг хайж байхад яаж мартах юм?
Удахгүй минийх болно гэж мөрөөдөл минь хэлээд байхад яаж мартах юм?
Чи ч энэ бүгдийг мэдэхгүй л дээ
Шууд холбоос

. 2010-11-19 - Харуусал

Хар дарсан зүүд шиг хоромхон зуурын үерхэл
Хайлган энэхэн хорвоод итгэж явсан ташаарал
Даруухан бүрэг занд нь хууртаж явсан эндүүрэл
дахин хэзээ ч алдхааргүй амьдралын гэгээн ухаарал
Үеийн олон охидод гайхуулж явсан атаархал
Үнэний хорвоог танилгүй гэндэж явсан шохоорхол
Өнгөн нүүрний амьдралыг өнгөц ойлгосон сэхээрэл
Үйлийн үртэй зүрхээ өөрөө сийлсэн харуусал

...
Шууд холбоос

. 2010-11-19 - Нуумаар санагдаад гэхгүй юу?

Чи миний нууж бичсэн шүлгийн мөр
Чи миний нуугдаж уйлсан нулимсан дусал
Чи миний маргааш амьдрах утга учир
Чи миний насаараа хайрлах хайрын эзэн

Шууд холбоос

. 2010-11-19 - Хайр гэж юу вэ?

Хайр гэдэг усны дундаас дүрэлзэх шаргал улаан гал
Хайр гэдэг сэвтээгүй их тал шиг онгон зэлүүд байгаль
Хайр гэдэг хэнийг ч ялгалгүй тойрч биш дайрч гардаг хорвоогийн жам
Хайр гэдэг хар цагааны хослол биш хэний үл мэдэх сэтгэлд шиврэх бороо


Шууд холбоос

. 2010-11-19 - Бардамнах сэтгэл

Нэг үнэн 2 олдохгүй шүү
Нэрийг чинь дахиад шивнэхгүй шүү
Санаж яваарай гэсэн үнсэлт чинь
Саваагүй дурлалуудын аль хэдийн үрэгдэжээ
Сартай шөнийн цэнгэлээр солигджээ
Сарниж замхраад бараг л мартагдаж
Эргэж уулзахдаа танихгүй байж магад
Энхрий төрхийг чинь санахгүй байж магад
Унагасан нулимсыг чинв арчихгүй байж магад
Чиний амьдралаас дутаж магад
Галзуу дурлал минь чамаас аль хэдийн урважээ
Энэ бол ганцхан чиний буруу
Энэ бол миний чамд бардамнах сэтгэл


...
Шууд холбоос

. 2010-11-19 - Галзуурал

Галзуурсан бодлын нугачаанд бүдчин бүдчин алхавч гарц үгүй
Ганцхан дусал сархдын үнэрт мансууран мансууран суувч амт үгүй
Ухаангүй хэлсэн хэдхэн тэнэг үгсээ бодоод бодоод гарах утга үгүй
Урамгүй гэгч нь цааш алхах чиний хойноос хчнээн хашгиравч авиа үгүй
Догдлон хүлээн тольдон гүйвч чамаас огтхон ч сураг алга
Дотроо шаналах миний сэтгэлийг харин чи ойлгох янз алга
Үргэлжлэл үгүй эхлэлийг тавьсан чамайг үзэн ядах чадал алга
Үнэн гэж үгүй амьдралыг хараан зүхэвч орхиж явах хүсэл алга

...
Шууд холбоос
Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Амжилтын төлөө өөрийгөө ялж өнөөдрөөс эхэлж урагш алхаж тэмүүлцгээе

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Versace
. luna
. Soyol
. Энхмандах
. bon_bon
. tamerlan13
. sokulia
. KnoT
. Чойрын Хүү
. Цагаан хараацай
. Angaahai
. П.Энхбаяр
. naagiiruu
. baysaku
. Золоо
. Алмас
. DESI
. Уйланхай
. Baatarkhuu
. Hangai
. Sophia
. Baagii
. IRMUUN
. Bayartsetseg
. hairiin boroo
. Mani
. 0rgil
. mongolxvv
. Өлзийсайхан
. tungaamaa
. Юү Ки
. ulziimunh